card

Дурангийн кабинетуудын
үйл ажиллагаа

Цаг захиалах

Дурангийн төвийн үйлчилгээний мэдээлэл

Ач интернэшнл эмнэлгийн дурангийн төв нь Япон улсын “OLYMPUS” брэндийн сүүлийн үеийн дурангийн иж бүрдлээр бүрэн тоноглогдсон бөгөөд дурангийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэшсэн баг хамт олон нь хоол боловсруулах тогтолцооны дурангийн оношилгоо эмчилгээг орчин үеийн багаж, тоног төхөөрөмж ашиглан үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг эрхэмлэн, тав тухтай орчинд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг үзүүлж байна. 

Тус дурангийн төв нь ходоодны дурангийн оношилгоо, эмчилгээ, бүдүүн гэдэсний дурангийн оношилгоо, эмчилгээ мөн уг оношилгоонд ороход та айдас, эвгүй мэдрэмжтэй байвал үйлчлүүлэгчийн  хүсэлтээр тайвшруулалттай хоол боловсруулах дээд, доод замын дурангийн оношилгоо, эмчилгээг бид хийж гүйцэтгэж байна.

  • Улаан хоолой, ходоодны сөөргөө
  • Улаан хоолой, ходоодны судасны өргөсөл / варикоз /
  • Улаан хоолой, ходоод, дээд гэдэсний шалбархай, шарх, ургацаг, хавдар
  • Тайвшруулалттай хоол боловсруулах дээд, доод замын дурангийн оношилгоо, эмчилгээ
  • Бүдүүн гэдэс, шулуун гэдэсний эмгэг өөрчлөлтүүд, шарх, ургацаг, хавдар
  • Шамбарам гэх мэт хоол боловсруулах замын өөрчлөлтүүдийг оношилж дурангийн эмчилгээ хийнэ. ( Дурангаар өөрчлөлттэй хэсгээс эдийн шинжилгээ авах, шинжилгээнд илгээх, улаан хоолойн өргөссөн судас боох, хоол боловсруулах замын цус алдалтыг тогтоох эмчилгээ, хоол боловсруулах замаас гадны биет авах г.м)

Дурангийн төвийн эмч