card

Хэрэглэгчийн
булан

Цаг захиалах

Эмнэлэгт хэвтэхийн өмнө анхаарах зүйлс

Мэс заслын тасагт хэвтэх бол

  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Шээсний шинжилгээ
  • Биохими
  • Цээжний рентген зураг
  • Зүрхний бичлэг
  • Хэвлийн эхо
  • B, C Дох, Тэмбүүгийн шинжилгээ
  • 40 өөс дээш насанд когулограмын шинжилгээ
  • Антибиотик мэдрэг чадвар

Дотор, мэдрэлийн тасагт хэвтэх бол

  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Шээсний шинжилгээ /Антибиотик мэдрэг чадвар/
  • Биохими
  • Цээж болон шаардлагатай бол нурууны рентген зураг
  • Зүрхний бичлэг
  • Хэвтэн эмчлүүлэгчийг батлан даах, харгалзах хүн /эхнэр, нөхөр, аав, ээж, ах эгч асран хамгаалагч/
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл: саван, оо сойз, гар нүүрний алчуур болон аяга халбага, халтирахгүй ултай шаахай, таяг тулдаг бол таягийн үзүүрт халитрахгүй резин наалт нааж бэлтгэж ирэх, орны цагаан хэрэгсэл.
  • Иргэний үнэмлэх.

Хоолны цаг:

  • Өглөөний цай 07:00-08:00
  • Өдөр хооол  13:00-13:30
  • Оройн хоол 17:30

Эргэлтийн цаг:

  • Даваа-Ням 07:00-20:00
  • Тасгийн ор хоногийн төлбөр болон хэвтэхийн өмнө заавал хийгдэх шинжилгээний төлбөрийг урьдчилан тооцож төлнө.
  • Ерөнхий мэс заслын чиглэлээр төлөвлөгөөт болон яаралтай журмаар хэвтэн эмчлүүлэгч нь мэс заслын зардал, дурангийн мэс заслын төлбөр зэргийг тус бүр урьдчилан төлнө.
  • Эмнэлгээс гарах өдрийн 9:00-12:00 цагийн хооронд эмнэлгийн 1 давхрын кассад эмчилгээний төлбөр, хэвтсэний дараагаар шаардлагатай шинжилгээнүүдийг нэмэлтээр хийсэн төлбөрийг хамт төлж, төлбөр хийсэн баримтыг тасгийн ахлах сувилагчид өгч эмнэлгээс гарна.
  • Хугацаанаас өмнө гарах тохиолдолд эмчлэгч эмч, сувилагчид мэдэгдсэнээс хойш эмчилгээний тооцоо, хяналт хийгдэх хүртэл 30 минутаас 1 цаг хүлээхийг анхаарна уу.
  • Эмнэлгийн хуудсаа эмнэлгээс гарсны дараах 3 хоногийн дотор багтааж авна.